- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Насны хишиг олгох журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 31
Улаанбаатар хот
Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
(Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон.)
1. Ахмад настанд "Насны хишиг олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон.)
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ахмад настанд насны хишиг олгох ажлыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Текст томруулах
A
A
A