- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 340
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1, 7.1, 7.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 199 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
2.Жирэмсэн эхийн тэтгэмжийн хэмжээг сард 40.000 (дөчин мянган) төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сард 50.000 (тавин мянган) төгрөг, ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 1.000.000 (нэг сая) төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэг удаа хүүхэд тус бүрт 3.000.000 (гурван сая) төгрөг байхаар тус тус тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам"-ын 3.5, 4.7 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ"-ний 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A