- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 76
Улаанбаатар хот
ЦАГДААГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын орон тоог дарга 1, тэргүүн дэд дарга 1, дэд дарга 2 байхаар тогтоосугай.
2. Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай: а/ Эрүүгийн цагдаагийн алба;
б/ Мөрдөн байцаах алба;
в/ Хэрэг бүртгэх алба;
(Засгийн газрын 2020 оны 59 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
г/ Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын алба;
(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор өөрчилсөн.)
д/ Тээврийн цагдаагийн алба;
е/ Санхүү, ар талын алба;
(Засгийн газрын 2023 оны 400 дүгээр тогтоолоор өөрчилсөн)
ж/ Захиргааны удирдлагын газар;
з/ Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба;
(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор өөрчилсөн.)
и/ Интерполын үндэсний төв товчоо;
к/ Экологийн цагдаагийн алба.
(Засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоолоор нэмсэн.)
л/ Зөрчлийн хэрэг бүртгэх алба.
(Засгийн газрын 2023 оны 400 дүгээр тогтоолоор нэмсэн)
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A