A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 4

Улаанбаатар хот

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 22.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дүрмийг 1 дүгээр хавсралт, орон нутгийн салбар зөвлөлийн дүрмийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 96 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ