A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/08

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.10.17 дахь заалт, "Газрын тосны бүтээгдэхүүний тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.5 дахь, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх ажлыг Түлшний бодлогын газрын дарга /Ч.Чулуунбат/-д даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам" батлах тухай Уул уурхайн сайдын 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 171 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.СУМЪЯАБАЗАР

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар А/274

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалт, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тусүндэслэн ТУШААХ нь:

1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалтыг 1 дүгээр, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх хүрээнд хүчингүй болгох захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хавсралтад дурдсан тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд байгаа хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актаас хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Г.Батбаяр/-т үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Баасанпүрэв/-т даалгасугай.

САЙД Ж.ГАНБААТАР



Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 24-ний өдрийн А/274 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт



ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТУУДЫН ЖАГСААЛТ

Д/д

Тушаалын

Баталсан албан тушаалтан

Тушаалын утга

дугаар

огноо

1

A/08

2018.01.12

УУХҮС

Журам батлах тухай /газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой журам/

2

А/67

2022.04.12

УУХҮС

Журам батлах тухай /тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам/

3

А/275

2022.10.28

УУХҮС

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/67 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Журам батлах тухай"/


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 24-ний өдрийн А/274 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт



ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НИЙЦҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТУУДЫН ЖАГСААЛТ

Д/д

Тушаалын

Баталсан албан тушаалтан

Тушаалын утга

дугаар

огноо

1

96

2004.05.19

ДБС

Барилгын норм ба дүрэм батлах тухай /Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн агуулах, галын аюулгүйн норм/

2

214

2006.11.24

ҮХС

Журмууд батлах тухай- "1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг хийх заавар, тавих шаардлага"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм"-ийг гуравдугаар хавсралтаар, "Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам"-ыг долоодугаар хавсралтаар /Уг тушаалын 1, 4, 5, 6 дугаар хавсралтууд нь УУХҮС-ын 2016.10.05-ны өдрийн А/32, 2015 оны 178 дугаар тушаалаар 7-р хавсралт хүчингүй болсон/