- Нүүр
- Сайдын тушаал
- ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ /Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А-297,360
Улаанбаатар хот
ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь: /ХЗДХС, ССайдын 2024 оны А/34, А/25 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
1. "Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу энэ тушаалыг хэрэгжүүлэх дотоод журмыг батлан мөрдүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн байгууллагын жил бүрийн төсөвт зохих санхүүжилтийг тусгаж байхыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A