A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР