A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АСРАМЖИЙН ГАЗАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар 03/03

Улаанбаатар хот

ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АСРАМЖИЙН ГАЗАРТ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газрыг санхүүжүүлэхэд шаардагдах зардлын тооцоог гарган жил бүрийн төсөвт тусгуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Л.Мөнхзул/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах, цаашид улс, орон нутгийн төсвөөс санхүүжиж байгаа асрамжийн газрыг журамд заасны дагуу санхүүжүүлэх боломжийг судалж үе шаттайгаар шилжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Ундрал/, Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ерөнхий газар /Б.Нямдаваа/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Н.Нарангэрэл/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ