A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 256

Улаанбаатар хот

НӨХӨХ ОЛГОВРЫН ЗОРИУЛАЛТААР ОЛГОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.13, 56.1.3-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 13 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2011 оны 18 дугаар тогтоолоор баталсан Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших дархан цаазат газрын хилийн зааг, Засгийн газрын 2017 оны 90 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн зааг, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөх олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу нөхөх олговор олгож байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл шинээр олгох болон тусгай хамгаалалттай газарт талбай нь давхацсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдоржид тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ДАШДОРЖ