- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт; Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 291
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт"-ыг 1 дүгээр, "Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар тогтоол, "Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A