A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2019 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Хэвлэх

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

407,667.3

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

100,615.0

1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл

122,486.6

1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

44,502.3

1.4.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл

83,885.0

1.5.Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

16,845.7

1.6.Бусад орлого

39,332.7

Нийт орлого

407,667.3

4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Хэвлэх

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Эрүүл мэндийн сайд

407,667.3

1.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох

244,554.0

1.2.Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд олгох

8,707.3

1.3.Хувийн эмнэлэг, эмийн санд олгох

148,710.0

1.4.Үйл ажиллагааны урсгал зардал

5,422.4

1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр

33.6

1.6.Бусад

240.0

Нийт зарлага

407,667.3

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД