A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аргачлал шинэчлэн батлах тухай /Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

Аргачлал шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН