- Нүүр
- Сайдын тушаал
- Дүрэм шинэчлэн батлах тухай /БХБС-ын 2021 оны 211 дүгээр тушаалаар хүчингүй болсон./
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 218
Улаанбаатар хот
Дүрэм шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Дүрмийг холбогдох байгууллагуудад хүргүүлж мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 194 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A