- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ БАТЛАХ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ БАТЛАХ, ОРОН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.3, 65.4, 65.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг доор дурдсан газартай байхаар баталсугай:
1.1.Захиргаа, удирдлагын;
1.2.Сонгон шалгаруулалтын;
1.3.Хүний нөөцийн удирдлага, аудитын;
1.4.Маргаан хянан шалгах.
2.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 56 албан хаагчтай байхаар тогтоосугай.
3.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийг байгуулж ажиллуулахыг Төрийн албаны зөвлөлд зөвшөөрсүгэй.
4.Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн ажиллах нөхцөл, үйл ажиллагаанд шаардагдах төсөв, санхүү хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
5.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтэц, орон тоог батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A