A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2."Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах үйл ажиллагааны журам"-ыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү журмыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах, арга зүйгээр хангахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Гүнболд)-т тус тус даалгасугай.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН