A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

2019 ОНЫГ "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласугай.

2. "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

3. "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР