- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 70
Улаанбаатар хот
ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.
3. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого"-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, гадаад, дотоодын зээл тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A