- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөр)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 111
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 253
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 144.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A