- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 153 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн мэдээллийн сан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сан, Сангийн яамны холбогдох мэдээллийн сан хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
3. Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах аргачлал, загвар, маягтыг баталж мөрдүүлэхийг Төрийн албаны зөвлөл (Б.Баатарзориг)-д зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A