- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 142
Улаанбаатар хот
ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Соёлын яамны харьяанд "Чингис хааны өв, соёлын хүрээлэн"-г байгуулсугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Тус хүрээлэнгийн бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг нь 2019 онд багтаан эхлүүлэхийг Соёлын сайд С.Чулуунд, 2020 оноос эхлэн хүрээлэнгийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд С.Чулуун, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 156 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A