- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ-“Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 181
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2,9.1.3, 9.1.11, 9.1.19, 21 дүгээр зүйлийн 21.7, 21.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3."Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хэрэгжүүлэн,биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын /Хуучин нэрээр/ Зохицуулагчдын зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Сонгон шалгаруулах журам батлах тухай"61 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийг батлах тухай" 190 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" 191 дүгээр тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"112 дугаар тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" 293 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.4.22-ны 4353. ЗХХАЭ-ийн 2019 оны № 12.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 725
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 9.1.19 дахь заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Дүрэм батлагдсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тусгай зөвшөөрлийн газар (Х.Номинбилэг)-т үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.
5.Энэ дүрэм хүчин төгөлдөр болсон өдрөөс Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Дүрэм батлах тухай" 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A