- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 182
Улаанбаатар хот
ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8, 5.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, тэдгээрт холбогдох хууль, журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан)-нд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 67
Улаанбаатар хот
ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БОСГО ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралтаар тогтоосугай.
2.Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (Э.Түвшинчулуун)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 182 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A