A

A

A

Бүлэг: 1979

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                       Дугаар 25                                         Улаанбаатар хот

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээний хуудас"-ны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн "Журам батлах тухай" 60 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ

МОНГОЛ УЛС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 33 дугаар зүйлийн 33.12, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 2 дугаар хавсралтаар, "Төрийн албаны нөөцөд бүртгэх хүснэгтийн загвар"-ыг 3 дугаар хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны туслах түшмэлийн тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 5 дугаар хавсралтаар, "Төрийн жинхэнэ албаны бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын тусгай шалгалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 6 дугаар хавсралтаар, "Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын дүнгийн хуудасны загвар"-ыг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд тус тус даалгасугай.

3.Төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн иргэдийг харьяалал харгалзахгүй тусгай шалгалтад бүртгэхийг шалгалтын комисст зөвшөөрсүгэй.

4.Энэ журмыг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

5.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15, 16, 25 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БААТАРЗОРИГ