- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 220
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.9, 12.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг мөрдөж ажиллахыг Тагнуулын ерөнхий газар (Д.Гэрэл), Улсын бүртгэлийн ерөнхий газар (Б.Баасандорж), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 159 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 196
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10, 18.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.
Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, урьд нь байгуулсан үндсэн болон дэмжих системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх гэрээг шинэчлэн байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 220 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A