A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/319,А/176

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт, Засгийн газрын 2018 оны "Журам батлах тухай" 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"- ийн 8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар /Э.Мөнхбилэг/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт тус тус үүрэг болгосугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ