A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ, СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрийн албаны тухай хуулийн 57.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг шинэчлэн тогтооход шаардагдах зардлыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулж, цаашид шаардагдах зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ