A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам, сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай /Усан замын тээврийн хэрэгслийн/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 269/А/271

Улаанбаатар хот

Журам, сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай

Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "сургалтын жишиг хөтөлбөр"-ийг хоёрдугаар хавсралтаар, усан замын тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Усан замын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, мэргэшлийг дээшлүүлэх, жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох арга хэмжээг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллеж бусад холбогдох эрх бүхий төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, ажиллахыг Далайн захиргаа /С.Түвшинтөр/-нд үүрэг болгосугай.

3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Батболд/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Амартөгс/-т тус тус үүрэг болгосугай.

ЗАМ, ТЭЭВРИЙН

ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ