A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 484

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай. 4. Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ