A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2. Нарийн бичгийн дарга нарын газрыг хамтран үүсгэн байгуулах, олон улсын хэмжээнд сурталчилж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн хөтөлбөр, олон улсын болон бүс нутгийн байгууллага, хандивлагч орнуудаас техникийн туслалцаа, санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр хамтран ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН