- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 44
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг 200.000 (хоёр зуун мянган) төгрөгөөр тогтоосугай.
3. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийг жил бүрийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, өр авлага үүсгэхгүй байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлгийн хэмжээ, хугацаа"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох тэтгэлэгт шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 44 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 133 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A