- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/268, А/1345
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Татвар төлөгчийн бүртгэлийн журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газар /Д.Ган-Эрдэнэ/, Татварын ерөнхий газрын Мэдээллийн технологи, статистикийн төв /Х.Батбаяр/-д тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/06 дугаар "Татвар төлөгчийг бүртгэх журам, маягтын загвар батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА |
| УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА |
|
|
|
Б.ЗАЯАБАЛ |
| Б.БААСАНДОРЖ |
Текст томруулах
A
A
A