- Нүүр
- Сайдын тушаал
- Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/176
Улаанбаатар хот
Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай
Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1 дүгээр, Ойгоор бүрхэгдсэн 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дугаар, Ойгоор бүрхэгдээгүй 1 га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дугаар, Нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэн батлагдсантай холбогдуулан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх арга хэмжээ авахыг Ойн бодлого зохицуулалтын газар (Б.Оюунсанаа)-т даалгасугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн "Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай" 394 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A