- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно:
1.1.төрийн байгууллагад ажиллаж байгаа даатгуулагч;
1.2.төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч;
1.3.гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагч.
2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулсан нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.
21дүгээр зүйл.Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:
/Энэ зүйлийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар;
21.2.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар;
21.3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;
21.4.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.
22 дугаар зүйл.Энэ хуулийн 1 болон 2 дугаар зүйлд заасан даатгуулагчийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх шимтгэлийг дараах байдлаар ногдуулна:
/Энэ зүйлийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
22.1.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 8.5 хувиар;
22.2.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар;
22.3.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно;
22.4.Энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцно.
3 дугаар зүйл.Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон болон 2020 оны 2, 3 дугаар сарын үйл ажиллагааны борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан боловч ажлын байрыг хадгалж байгаа төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн даатгуулагч Монгол Улсын иргэнд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200.0 /хоёр зуун/ мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
4 дүгээр зүйл.2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан сан хооронд хөрөнгө шилжүүлэн зарцуулж болно.
/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./
/Энэ зүйлд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5 дугаар зүйл.2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.
/Энэ зүйлд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрлөлт оруулсан./
6 дугаар зүйл.Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан шимтгэлээс чөлөөлөгдөх шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно.
7 дугаар зүйл.Энэ хуульд заасан ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэлийг чөлөөлөх, бүртгэх, ногдуулалт хийх, тайлагнах, хяналт тавих, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхойлох, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын сан хооронд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A