- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, дахин үнэлэлт, борлуулалтын журам"
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар А/54
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Шуудангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/75 дугаар тушаал, тус газрын даргын зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 1 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, дахин үнэлэлт, борлуулалтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Үнэ бүхий тэмдэгтийг үйлдвэрлэх, дахин үнэлэх болон борлуулахдаа дээрх журмыг мөрдөж ажиллахыг үндсэн сүлжээ эзэмшигчид даалгасугай.
3. Үндсэн сүлжээ эзэмшигчийн үйл ажиллагаанд тус журмыг мөрдүүлэх талаар зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга /Г.Чинзориг/-д даалгасугай.
4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус газрын Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Батбаяр/-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЧИНБАТ
Текст томруулах
A
A
A