A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар А/155,А/132

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫГ БАЯЖУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь: /УУХҮС, ХНХС-ын 2024 оны А/35, А/14 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

Нэг. "Ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан дүрмийг аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд даалгасугай,

Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Геологи уул уурхайн яам /хуучин нэрээр/-ны 1987 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр баталсан "Ашигт малтмалыг баяжуулах, ялгах, бутлах ба хүдэр, баяжмалыг бөөнцөглөх фабрикийн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

Д.СУМЪЯАБАЗАР
  ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД

С.ЧИНЗОРИГ