A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ-2" ЗУСЛАН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 205

Улаанбаатар хот

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт "Олон улсын хүүхдийн Найрамдал-2" цогцолбор зусланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар байгуулсугай.

2. Хүүхдийн зусланг байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг Байгал, орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хөвсгөл аймгийн Засаг дарга Д.Ганболд нарт, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2021 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ