- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 193
Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн баталсантай холбоотойгоор нэмж шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.
3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний хүрээнд зарим нэр, төрлийн протезийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлттэй үнээр хийж байгаа улсын эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тоог нэмэгдүүлж, иргэдэд тусламж үйлчилгээ хүртээмжтэй, шуурхай үзүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай" Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 363
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГААС ОЛГОХ ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН БОЛОН ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ, ЖИШИГ ҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 8.1.1, 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.2, 26.1.3, 26.1.4, 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтын дагуу хөнгөлөлт олгох ажлыг 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
3. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлтийг харгалзан нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 193 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A