A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/150

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлж, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /М.Энх-Амар/-т, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Т.Бадрахбаяр/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус даалгасугай.

САЙД С.ЧИНЗОРИГ