A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

БАРИЛГЫН ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолын хавсралт "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 8.13 дахь заалт, салбарын Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдааны 02/2020 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Зураг төслийн ажлын жишиг үнэ" /БД 81-16-20/-ийг хавсралтаар шинэчлэн баталж, хот байгуулалт, барилгын зураг төслийн ажилд 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдүүлсүгэй.

2. Батлагдсан барилгын дүрмийг нийтэд сурталчлах, хэвлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Батжаргал/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын дүрэм батлах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

4. Барилгын дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Д.Баярсайхан/-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАДЕЛХАН