- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам”
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/148
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5, 33.1.7 дахь хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /М.Энх-Амар/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/ нарт тус тус даалгасугай.
4. Энэ журам гарсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/33 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A