- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ- “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Дугаар А/135
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-29/-ыг 1 дүгээр, "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.
3. Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A