- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 133
Улаанбаатар хот
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР
Текст томруулах
A
A
A