Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн хоригийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 сарын 04 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 38

   Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

         

1.Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон уг хуулийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР