- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ, ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 324 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
МОНГОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
АРГАЧЛАЛ, ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 324 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 103
Газрын тухай хуулийн 24.3, 58.8-д болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ"-г 1 дүгээр хавсралт, "Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ"-г 2 дугаар хавсралт, "Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .
(1,2 дугаар хавсралтыг 2009-06-17-ны өдрийн 175-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үнэлгээ батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A