A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАЗАР ЭЗЭМШИГЧИЙГ ТОГТООХ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 51

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

ОХУ-ын Засгийн газар Санкт-Петрбург хотын даргын хүсэлтийн дагуу Улаанбаатар дахь Лениний нэрэмжит клубийг Санкт-Петрбург хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан тус клубийн эзэмшилд олгосон 1,05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

Үүнтэй холбогдуулан "Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг 1994 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ