- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 12 дугаар сарын 8-ны өдөр
Дугаар 319
Улаанбаатар хот
ГАЗАР АШИГЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад олгосон газрыг ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт даалгасугай.
2. Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад олгосон газрыг ашиглахаар байгуулсан гэрээний хэрэгжилт болон гэрчилгээ олгох ажилд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A