A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт 119.6 мянган га газрыг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, отрын бэлчээрийн хилийн заагийг хавсралтын ёсоор тогтоосугай.(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ