A

A

A

Бүлэг: 1979

МОНГО УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 175

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Оюутолгой" зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоосугай.

2. Энэ тогтоолын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

3. "Оюутолгой" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ