- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 21
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам/
"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах болон цагаатгагдсан хүмүүст тухайн улсын хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөх олговрыг шилжүүлэн авах асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай. /2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
3."Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоотой хамтран шуурхай зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
/2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 19 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A