A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ, ДҮРЭМ БАТЛАХ, ДҮРЭМД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Ажлын цагийг нэгтгэн бодох журам/

1999 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 122

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 140 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Ажлын цагийг нэгтгэн бодох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм"-ийг 2 дугаар хавсралтын, "Хөдөлмөрийн улсын хяналтын дүрэм"-ийг 3 дугаар хавсралтын, "Нийгмийн хамгааллын улсын хяналтын дүрэм"-ийг 4 дүгээр хавсралтын /3, 4 дүгээр хавсралтыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ ёсоор тус тус баталсугай.

2. Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолоор баталсан "Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

а/1 дүгээр зүйлд "...хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох..." гэснийг "...хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх..." гэж, 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл, эмнэлэг үйлчилгээний материаллаг бааз, нарийн мэргэжлийн эмч нарын хангамж зэрэгтэй уялдуулан суманд эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс байгуулан ажиллуулж болно" гэж өөрчлөн найруулах;

б/16 дугаар зүйлийн "в" заалтад "...үйлдвэрлэлийн осол..." гэсний дараа "...хурц хордлого..." гэж нэмэх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаар тогтоол, "Хөдөлмөрийн улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 193 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 156.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА